Өнөөдөр 185 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгоно

Сар бүрийн эхэнд олгодог тэтгэврийг өнөөдөр арилжааны 6 банкаар дамжуулан олгох нь. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэдийг банкинд очиж бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж бэлэн мөнгөний автомат машин болон интернэт банк ашиглахыг нийгмийн даатгалын байгууллага, арилжааны банкуудаас сануулж байгаа.  Зайлшгүй үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна.  Нийгмийн даатгалын байгууллагаас мэдээлж буйгаар өнөөдрөөс 446.4 мянган иргэнд 185.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгох аж. Иймд банкинд дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг өнгөрөгч сарын 14-нөөс эхлүүлж улсын хэмжээнд 32159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан … Continue reading Өнөөдөр 185 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгоно